Спортын наадам: Чөлөөт бөхийн тэмцээний эхний өдрийн медальтнууд

2022-09-10 22:411min0
306215385_1849401515405425_4588169754205562100_n

Монголын бүх ард түмний спортын XV наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Баянгол дүүргийн спорт хорооны зааланд эхэлсэн байна. Дөрвөн жил нэг удаа болдог тус наадмын эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, эмэгтэйчүүдийн 50, 57 кг-ын жингийн барилдаан болов.

Эхний өдрийн медальтнууд

Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх):

1. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Увс)
2. Батжаргалын Төгс (Булган)
3. Нармандахын Насанбуян (Өмнөговь)
3. Лхамбазмаагийн Мөнх-Од (Өвөрхангай)

74 кг (18 бөх):

1. Занданбудын Сумъяабазар (Орхон)
2. Ганхуягийн Ханбүргэд (Баянзүрх)
3. Болдбаатарын Сундуйжадамба (Чингэлтэй)
3. Батсүхийн Батбаяр (Увс)

Эмэгтэйчүүдийн 50 кг (16 бөх):

1. Мөнхбатын Мөнхгэрэл (Сонгинохайрхан)
2. Цогт-Очирын Намуунцэцэг (Хэнтий)
3. Бямбасүрэнгийн Мөнхнар (Баянзүрх)
3. Ганбатын Оюундарь (Архангай)

57 кг (17 бөх):

1. Хүрэлхүүгийн Болортуяа (Орхон)
2. Эрдэнэчимэгийн Сумъяа (Архангай)
3. Батболдын Хишигсүрэн (Өвөрхангай)
3. Баянмөнхийн Отгонтуяа (Баянзүрх)

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй