Б.Чинзориг мэргэжлийн боксын тулаан хийж, ялалт байгуулжээ

Б.Чинзориг 67 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Хикмет Гараевтай тулалдсан бөгөөд тэрбээр өрсөлдөгчөө илт давуу ялжээ.
Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг дасгалжуулагч Б.Эрдэнэбаярын удирдлага дор өчигдөр ОХУ-ын Владивосток хотын “Арена Спорта” спортын ордонд мэргэжлийн боксын тулаан хийжээ.