Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Баянхонгор аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа болно.
Энэ удаагийн дадлага сургуульд гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөл оролцох юм.
Сургуульд оролцогчид гамшгийн удирдлага, команд штабын дадлага , нурангинаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн хорт болон аюултай бодистой ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийн үеийн II шатлалын хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлага сургууль гэсэн хэлбэрээр харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.