АНУ-ын Лас Вегас хотод өнөөдөр эхэлсэн жюү жицүгийн мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэгвэл тус тэмцээний бор бүсний “M3” ангиллын -100 кг-ын жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Сэлэмжавын Өлзийбаяр алтан медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа мандууллаа.
Дэлхийн аваргын үеэр “JiuJitsu Con” олон улсын тэмцээнээс “Гаруда” академийн тамирчин Ж.Дэвшил “М1” цагаан бүсний ангилалд хүрэл медаль хүртлээ.