НийгэмСпортХөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн тоглогч О.Оюунболд Хонконг улсын лигт тоглоно2022-09-02 11:231minМонголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг болон “СП Фалконс” клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонконг улсын дээд лигийн “Sham Shui Po FC” клубт энэ жил тоглохоор болж тус улсыг зорьжээ. О.Оюунболд МХБХ-ны “Футзалын дээд лиг”-ийн “Монголын тэмүүлэл” клубээс тамирчны гараагаа эхэлж, 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн билээ.