Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.