Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заалгүй мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.
Анх Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил бүр тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл ордог байсан юм. Уг уламжлалыг үргэлжлүүлэн Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл орж байсан билээ.