Даатгуулагч иргэн та шимтгэлээ тогтмол төлснөөр Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай 590 нэр төрлийн эм, эмнэлгийн 16 төрлийн тусламж үйлчилгээг тус тус 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Шимтгэл төлөлтөө ЭНД дарж эсвэл QR кодыг уншуулан шалгах боломжтой.
“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний шинэчилсэн жагсаалтад 159 ерөнхий нэршлийн, 590 худалдааны нэршлийн эмүүд багтсан.
Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн холбоод зэргээс ирүүлсэн ерөнхий нэршлийн болон худалдааны нэршлийн эм шинээр оруулах, өөр тун хэмжээтэй эм оруулахаар хүсэлтүүдийг судалж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын “Аргачлал шинэчлэн батлах тухай” А/102 дугаар тушаалын хөнгөлөлт олгох эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох шалгуурт нийцсэн эмүүдийг жагсаалтад нэмсэн юм.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн шинэчилсэн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.