Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна.
Мөн наймдугаар сарын 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ