Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ховдын Засаг даргыг огцрууллаа

2022-08-17 13:321min0
hovd

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар тус цахилгаан станцын ажлыг удаашруулсан хэмээн үзэж, Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах шийдвэр гаргажээ. Түүнийг Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх шалтгаанаар ийн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй