Google Translate
Google Translate нь танд 103 хэлийг текстээр (үүнээс 59 хэлийг оффлайнаар) хөрвүүлэхийн зэрэгцээ камерын хялбар орчуулгаар 37 хэлийг, хоёр хүний ярианы орчуулгыг 43 хэлээр, гар бичмэлийн орчуулгыг 95 хэл дээр хийх боломжийг олгодог.
iTranslate
iTranslate програмыг ашиглан текст, зураг, яриаг 100 гаруй хэлээр (үүнээс 38 хэл нь оффлайнаар) орчуулаарай.
Duolingo
Duolingo нь шинэ хэл сурах аргыг тун хөгжилтэй болгосон өнгөлөг, хэрэглэгчид ашиглахад хялбар аппликэйшн. Богино бөгөөд яг л тоглоом тоглож байгаа юм мэт унших, бичих, ярих, сонсох чадвараа хөгжүүлээрэй. Испани, франц, герман, итали, хятад, япон зэрэг 30 гаруй хэлнээс сонгох боломжтой. Хамгийн гол нь бүгд үнэ төлбөргүй.
Memrise
Memrise нь испани, франц, япон, герман, солонгос, орос зэрэг олон хэлний хөгжилтэй, мэдээлэл сайтай сургалтуудыг санал болгодгоороо онцлог. Энэхүү аппликэйшн нь өдөр тутмын үг хэллэгийг сурч, санахад тань туслах зорилгоор тухайн төрөлх хэлээр ярьдаг хүмүүсийн асуулт хариулт, зураг, видеог сургалтдаа ашигладаг.
Busuu
Хэрэв та анхан шатны мэдлэгээс илүү ихийг сурахыг хүсэж байгаа бол Busuu нь танд зориулагдсан аппликэйшн юм. Ярих, унших, бичих зэрэг 12 хэлний бүрэн сургалтуудыг энэхүү аппликэйшн танд санал болгоно.
Эх сурвалж:TRAVELTIPS