Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч, 22 настай З тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр өчигдөр Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газрын шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхдаа тогонд цохиулсан байна. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт яаралтай хүргэсэн ч удалгүй нас баржээ.