АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Афганистанд” ялагдаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн сард болсон Үндэсний аюулгүй байдлын хурал дээр Афганистан дахь Америкийн цэргийн командлагч армийн генерал Жон Николсоныг солихоор шийдэж буйгаа хэлсэн байна.
Трамп Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис ба Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Жозефа Данфорд нарт Трамп хандан генерал Николсоныг халах асуудлыг авч үзэхийг Трамп даалгасан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ. “Бид ялахгүй харин ялагдаж байна” хэмээн Ерөнхийлөгч тэдэнд хэлсэн гэнэ.
Генерал Николсон Афганистан дахь Америкийн цэргийн командлагчаар 2016 оны гуравдугаар сард томилогджээ. Өмнө нь Трампын цэргийн зөвлөхүүд командлагчтэй уулзалт зохион байгуулах санал тавьсан ч Трамп генералыг хүлээн аваагүй юм.