Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Чингэлтэй дүүргийн 19-р хороо Майхан толгой, Шадивлан зэрэг зуслангийн бүст зарим иргэдийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох иргэдийн жагсаалтыг өнөөдөр цахим хуудсаараа зарлалаа.
Тус албанаас “Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 8.6,29.1.10 дахь заалтыг зөрчсөн нөхцөл бүрдсэн байх тул доорх нэр бүхий 60 /жаран/ иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье.
Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус албанд ирүүлэхийг мэдэгдье.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт гудамж, Сэлбэ дэд төвийн байр
Утас: 11-319857″ гэжээ.