Хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин амь эрсэджээ

2022-07-26 10:161min0
olloo_mn_1530242024_hurdanmori4

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд өчигдөр буюу /2022.07.25/ өдөр болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай унаач охин мориноос унаж амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.

Талийгаач охин “Хязаалан” насны морь унасан ба тухайн үед мориноосоо унаж, эмнэлгийн тусламж авч амжилгүй, газар дээрээ нас баржээ.

Тус хурдан морины уралдаан нь Өлзийт багийн нутагт болсон ба “Өлзийт хурд” уяачдын галын ойн уралдаанд байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй