НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2022-07-25 15:511min0
ene1

Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ.

2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.

НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын буцаан олголтыг долдугаар сарын 25-нд багтаан олгож байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй