Хөгжлийн банкны гэх хэргийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд хагас жил болж байна. Уг хэрэгт НПГ-аас хяналт тавьж байгаа юм.
Тодруулбал, нэр бүхий улстөрчид болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон байдаг.
Уг хэрэгт 80 орчим хүнийг шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгчээ.
Мөн саяхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарыг яллагдагчаар татжээ. Тэдэнтэй ижил зүйлчлэлээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарыг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор гаргасан байна.
Хууль, хяналтын байгууллагынхан уг хэргийн улмаас учирсан хохирлыг 2,383,007,436,094 (хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум долоон сая дөрвөн зуун гучин зургаан мянга ерэн дөрөв) төгрөг гэж тогтоосон.
Гэхдээ зээлийн эргэн төлөлт муугүй байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа. Өнгөрсөн долоо хоног гэхэд Хөгжлийн банкнаас гаргасан “чанаргүй” зээлийн эзэд 494,771,320,450.6 (дөрвөн зуун ерэн дөрвөн тэрбум долоон зуун далан нэгэн сая гурван зуун хорин мянга дөрвөн зуун тавин төгрөг зургаан мөнгө) төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Шаал худлаа ШОУ эд хэрэгт орж хэргээ хүлээлээ юу өмхий луйварчид