Дайныг эсэргүүцсэн Э.Одбаяр нарын таван залууд хилийн хориг тавив

Нийслэлийн прокуророос “No War” хөдөлгөөний таван залууд хилийн хориг тавих саналаа шүүхэд өгсөн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.07.22/ 13:30 цагт болсон байна.
Шүүхээс “No War” хөдөлгөөний үүсгэн байгуулагч иргэн Э.Одбаяр нарын таван залууд /Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл/ хилийн хориг тавихаар шийдвэрлэжээ.