Орон сууцны тагтнаас унах гэж байсан найман настай охиныг аварчээ

Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Тодруулбал, орон сууцны цонхноос хүүхэд унах гэж байсан тохиолдол нийслэлд дахин бүртгэгджээ. Өчигдөр 14:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах … дугаар байрны 4 дүгээр давхрын цонхны тавцангаас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.
Дуудлагаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очин тухайн байранд оршин суугч 8 настай охиныг гэрийнхээ тагтнаас унах гэж байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Мөн өчигдөр Хан-Уул дүүрэг гэртээ цоожлогдон үлдсэн зургаан настай хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн байсан тохиолдол гарсан юм.