Булцуут сонины ашиг тусын талаар та олон зүйл мэддэг биз ээ. Хүмүүс ихэвчлэн ногоог түүхийд нь хэрэглэвэл илүү ашигтай, дулаанаар боловсруулах явцад ашигтай чанар нь багасдаг гэж ярьдаг.
Гэвч сонгины хувьд тийм биш. Сонгиныг жигнэх явцад эфирийн тос нь л ууршиж алга болдог ч эмчилгээний чанар нь улам нэмэгддэг байна.
Үүнээс гадна жигнэсэн сонгинод түүхийгээс нь ч илүү давуу талууд бий. Жишээ нь чихэрлэгдүү амттай болж, аманд таагүй үнэр огт үлдэхээ больдог. Тиймээс ийм сонгино идсэнийхээ дараа санаа зоволтгүй уулзалт болзоонд явж болно.
Хэрхэн жигнэх вэ?
Булцуут сонгиныхоо талыг нь өглөө өлөн элгэн дээрээ, талыг нь унтахаасаа 2-3 цагийн өмнө идээрэй.
Сонгиноо загас, махны хачир болгон хэрэглэж болно.
Жигнэсэн сонгино ямар ашиг тустай вэ?
- Чихрийн шижинтэй хүмүүст хамгийн сайн. Сонгино нь глюкозын түвшин бууруулж, хэвийн болгоно. Найрлагандаа хүхэртэй учраас нойр булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж, инсулиныг ялгаруулдаг.
- Сонгины найрлаганд байдаг төмөр нь мөн бүх эрхтэн системийн үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.
- Сонгиныг уушгины хатгалгаа, бронхит өвчний үед хамгийн аюулгүй бэлдмэл болго хэрэглэдэг. Томчууд, хүүхдүүдэд бүгд нь тустай.
- Жигнэсэн сонгино цусны эргэлтийг сайжруулдаг.
- Цус харвалт, зүрхний шигдээсийн дараа эмч нар жигнэсэн алим өдөр бүр идэж байхыг зөвлөдөг. Энэ нь судсыг цэвэрлэж, бөглөрлийг нь арилгадаг.
- Сонгино нь цусны даралтыг хэвийн болгодгоос гадна толгой таллаж өвдөхийг хөнгөвчилдөг.
- Жигнэсэн сонгиныг идэхээс гадна түрхлэг болгон ашиглаж болно. Нухшийг нь эдгэрэхгүй удсан шарх, шархлаанд тавьж боовол шарх хурдан анина.
- Ийм сонгины бигнүүр бактерийн эсрэг үйлдэлтэй. Шамбарамыг эмчлэхэд ашиглаж болно.
Анхаар! Эмчилгээг эхлүүлэхээс өмнө эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй.
Эх сурвалж: lifter.com