Агаар салхинд гарч, амарч зугаалах зун цагийн бас нэгэн жаргал. Гэвч шумуул хортон шавьжнууд сайхан амралтыг үгүй хийх гээд байдаг шүү дээ. Энэ “бяцхан” дайсныг газар дээр нь устгах энгийн аргуудууд байдаг юм байна.
ВАНИЛЬНИЙ НУНТАГ – ВАНИЛЬНИЙ НУНТГИЙГ 10/1-ИЙН ХАРЬЦААТАЙГААР САЙТАР ХОЛИОД БИЕИЙНХЭЭ ИЛ ГАРСАН ХЭСГҮҮДЭД ТҮРХЭЭРЭЙ. МӨН ВАНИЛИЙН УУСМАЛЫГ УСТАЙ ХОЛИОД ХУВЦАС БОЛОН БИЕ РҮҮГЭЭ ЦАЦАЖ ХЭРЭГЛЭЭРЭЙ.
ЭФИРИЙН ТОС– ТӨРӨЛ БҮРИЙН УРГАМЛААС ГАРГАЖ АВСАН ЭФИРИЙН ТОСЫГ НЭГ АЯГА УСАНД 5-10 ДУСЛЫГ ХИЙЖ САЙТАР ХОЛИОД БИЕИЙН ИЛ ХЭСЭГТ БОЛОН ДУЛААН ЯЛГАРУУЛЖ БУЙ ГЭРЛИЙН ЧИЙДЭН ГЭХ ЗЭРЭГ ЗҮЙЛ ДЭЭР ТҮРХЭЭРЭЙ. ЭСВЭЛ ДЭЭРХ ШИНГЭНИЙГ ХӨВӨНД ШИНГЭЭГЭЭД ЦОНХНЫХОО ТАВЦАН ДЭЭР ТАВЬЖ БОЛНО.
ГАНДИГАРЫН МОДНЫ МӨЧИР – ГАНДИГАРЫН МОДНЫ МӨЧРИЙГ ӨРӨӨНДӨӨ ТАВИАРАЙ. ЭНЭХҮҮ МОДНЫ ҮНЭРЭЭС ШУМУУЛ, ХОРТОН ШАВЬЖ МАШ САЙН ДАЙЖИХ БОЛНО. ХАРИН УНТЛАГЫН ӨРӨӨНДӨӨ ТАВЬЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ГАНДИГАРЫН МОДНЫ ХУРЦ ҮНЭР НОЙРЫГ ТАНЬ ХУЛЖААЖ МЭДНЭ.
БАШИР ЦЭЦЭГ – ТАВАН ШИРХЭГ БАШИР ЦЭЦГИЙГ АЯГАТАЙ УСАНД ХИЙЖ 15 МИНУТ ОРЧИМ БУЦАЛГАНА. 10 ДУСАЛ БАШИР ЦЭЦГИЙН ХАНДЫГ БИЕИЙН ЦАЦЛАГАТАЙГАА ХОЛЬЖ ИЛ ГАРСАН АРЬСАН ДЭЭРЭЭ ТҮРХЭЭРЭЙ. ЭНЭ АРГА ТАНЫГ ХОЁР ЦАГ ОРЧИМ ХУГАЦААНД ШУМУУЛНААС ХАМГААЛНА.
АРЦНЫ ИШ– ХЭРЭВ ТА ГАДАА ТҮҮДЭГ ГАЛЫН ДЭРГЭД СУУХ ГЭЖ БАЙГАА БОЛ ГАЛ РУУГАА ХЭДЭН ШИРХЭГ АРЦНЫ ИШ ХИЙХЭД Л ШУМУУЛ ТАНЫ ДЭРГЭДЭЭС ДАЙЖИН АЛГА БОЛНО.
ХУШНЫ ТОС – ХУШ МОДНЫ ТОСНЫ ҮНЭРНЭЭС ЯЛАА ШУМУУЛААС ГАДНА ОРОН СУУЦАНД ҮҮРЛЭДЭГ ЭЛДЭВ ШАВЬЖНУУД ХҮРТЭЛ ДАЙЖДАГ.
ШАРИЛЖНЫ ХАНД – ШАРИЛЖНЫ ҮНДСИЙГ БУЦАЛГАЖ ХАНДЛААД ХҮССЭН ГАЗАРТАА ЦАЦААРАЙ. НЭГ Ч ШУМУУЛ ТАНЬ РУУ ОЙРТОЖ ЧАДАХГҮЙ.
УЛААН БУУДАЙ– ЭРТ ЦАГТ ХҮМҮҮС УЛААН БУУДАЙНЫ ҮНДСИЙГ ХАНДЛАН ШУМУУЛ БОЛОН БУСАД ЦУС СОРОГЧ ШАВЬЖНУУДААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ БАЙЖЭЭ. УЛААН БУУДАЙГ БУЦАЛГАЖ ХАНДЛААД ТУНГАЛАГ ШАР ӨНГИЙН ШИНГЭН БОЛМОГЦ ХӨРГӨӨГӨӨД НҮҮР ГАРАА УГААГААРАЙ. НЭГ Ч ШУМУУЛ ТАНЬ РУУ ОЙРТОХГҮЙ.