Өнөөдөр (2017.08.03) Улсын Онцгой комисс хуралдаж, өвлийн бэлтгэл ажлын асуудлаар хэлэлцлээ.Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ жил хамгийн хатуу өвөл болж магадгүй тул Хил залгаа аймаг, сумдаараа дамжуулан хадлан, тэжээл бэлтгэх бодлого барихаас гадна хойд хөршөөс хадлан бэлтгэхээр төлөвлөжээ. Хэрвээ боломжгүй гэвэл импортлох юм байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны өгсөн мэдээллээр энэ жил 66 сая толгой мал өвөлжихөөс  9.2 сая нь оторлоно. Мөн хүчтэй аадар бороонд Архангай, Хяргас нуур, Увс, Элсэн тасархайн орчмын авто зам, гүүр эвдэрч нуржээ. Гэмтлийг дахин засварлахад 4.7 тэрбум төгрөг шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанаар яаралтай шийдвэрлэх чухал асуудал болсоныг Зам тээврийн яам онцлов.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн