Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан “Хязаалан” насны ангиллаар маргааш эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уяачдад зориулсан зөвлөмж гаргасан байна.
Тодруулбал,
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу наймаас дээш настай хүүхдээр хурдан морь унуулна.
- Уяач өөрийн биеэр уралдаанч хүүхдийн хамт ирэх бөгөөд хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрлийн бичгийг авч ирнэ.
- Уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна.
- Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс MNS 6264:2018 стандартын дагуу тусгай зориулалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг өмсүүлж, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан нүдний шил, юүдэн, бээлийг өмсүүлэх шаардлагатайг сануулжээ.