МСНЭ-ийн XVIII Их хуралтай холбоотой асуудлаар 25-р телевизийн сэтгүүлч Г.Туул өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Их хуралдаа оролцох ганц мандат олж авах гэтэл зөвхөн өөрийнхөө жилийн татварыг төлөөд зогсохгүй 8 хүний жилийн татварыг нэмж төлбөл нэг мандат өгнө гэв. Ийм тэнэг журмыг хэн гээч нь бодож олсон юм бол? Улс төрийн нам ч ийм хатуу мөнгөний босго тавьдаггүй санагдах юм. Уг нь даргад өрсөлдөх биш, их хуралдаа орж л саналаа хэлэх гэсэн хүн л дээ.
Ийм мөнгөний босготой, хязгаарлагдмал хүрээнд хуралдаж байгаа эвлэл гэгч нь хэвлэлийн эрх чөлөөг хангуулна гэдэгт би лав итгэхгүй. Eр нь сэтгүүлчдийг нэгтгэсэн байгууллага хамгийн эрх чөлөөтэй баймаар. Гэтэл хамгийн их хаалттай, хамгийн их цeнзуртай, хамгийн их лообийны хүрээлэл үүсгэчихсэн, түүгээрээ сэтгүүлчдээ мөнгөтэй, мөнгөгүй, намтай, намгүй, дарга, цэрэг эсэхээр нь ялгаварлан ханддаг байж таарахгүй.
Сэтгүүлчээр ажилласан 25 жилийн хугацаанд би лав МСНЭ-ийн үр өгөөжийг хүртэж үзээгүй. Өө, тийм “Ган үзэг” гэсэн шагналыг 21 жилийн өмнө ТВ-ийнхээ буянаар авч байсан юм байна. За одоо ч тэр шагналаа хүссэн бүхэнд нь тараадаг болсон байна лээ. Eр нь сэтгүүлчийн эрхийг хамгаална гэхээр хаяа нэг бөөрөнхий утгатай бичиг шидчихээд суухыг хэлэхгүй л дээ.
Миний хувьд эвлэлийн заавраар мэдээ, тойм хийхгүй, ямар нэг хайрцганд орж өөрийгөө доош нь хийхгүй, хэдэн халтар цаасаар улсын эрх ашгийг худалдахгүй, мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгочихсон хүн. Муугаар хэлбэл өөрийгөө мэдэрчихсэн пээдгэр амьтан л даа. Над шиг олон залуусыг их хуралд нь оруулаад саналыг нь сонсчиход яг ямар хууль журманд нь харшлаад байгааг хэлээд өгөөч! Сэтгүүлчдээ сонсдоггүй, оролцоог нь хангадаггүй ийм үхээнц эвлэлийг татан буулгаад шинээр байгуулчихбал яасан юм бэ?” гэжээ.
1 comment
МСНЭ-г гэх өнөр айлыг элгээр нь хэвтүүлсэн Галаарит нарын тоглоомын газар ш дээ. Голомтоо сахих отгочингүй болтлоо айн