Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран “Эх хүүхдэд ээлтэй Эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулах болзолт уралдааныг гурван сарын хугацаатай зарлаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус болзолт уралдаанд 63 оноогоор “Мөнхсүндрэл” ӨЭМТ тэргүүлж хоёр сая төгрөг, “Үйлсбадрах” ӨЭМТ 56 оноогоор хоёрдугаар байр эзэлж 1.5 сая, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ 53 оноогоор удаалж нэг сая төгрөгөөр шагнууллаа.
Болзолт уралдааны шилдгүүдийг эмнэлгийн үйл ажиллагаа, эх хүүхдэд ээлтэй байдлыг үндэслэн 10 үзүүлэлтээр шалгаруулжээ.
MONTSAME