Улсын баяр наадмын болон автомашины зөвшөөрлийн тасалбарыг өнөөдрөөс эхлэн enaadam.mn цахим хаягаар худалдаалж байна.
Тасалбарыг цахимаар авахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зохион байгуулах комиссоос мэдээллээ.
- Автомашины зогсоолын зөвшөөрлийг нэг хэрэглэгч 1-ийг л захиалах боломжтой.
- Байршил сайтай суудлыг олон хэрэглэгч нэгэн зэрэг сонгож сагслах магадлалтай тул таныг сонголт хийж байх үед тухайн суудал идэвхтэй харагдах хэдий ч “Таны суудлыг аль хэдийн захиалсан байна” гэсэн анхааруулга зааж байвал хамгийн түрүүнд сагслах үйлдлийг гүйцэтгэсэн хэрэглэгчийн сагсанд нэмэгдсэн байх тул та боломжит бусад суудлаас сонгож захиалгаа үргэлжлүүлээрэй.
- Таны сонгосон суудлыг олон хэрэглэгч зэрэг сагсалсан тохиолдолд хамгийн түрүүнд үйлдлээ гүйцэтгэсэн хэрэглэгчийн сагсанд нэмэгдэж бусад хэрэглэгчдэд “Таны суудлыг аль хэдийн захиалсан байна” гэсэн анхааруулга мэдээлэл гарахыг анхаарна уу.
- Системийн ачааллыг тэнцвэржүүлэх, зөв зохистой ажиллуулах зорилгоор 1-5 секунд тутамд суудлын мэдээллийг шинэчлэн харуулж байна. Иймд тухайн суудал 1-5 секундийн хооронд идэвхтэй харагдаж буй боловч захиалагдсан байх боломжтой болохыг анхаарна уу.
- Та аль хэдийн 2 суудал амжилттай сагслан төлбөр төлөх хэсэгт шилжсэний дараа буцаж нэмж суудал сонгох боломжгүй. Тийм оролдлого хийх үед “Нэг хүний захиалах хэмжээ хэтэрсэн байна” анхааруулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны нэмж авах оролдлого хийсэн суудлын өнгө өөрчлөгдөх хэдий ч захиалга хийгдэхгүй болно.
- Төлбөр төлөх хэсэгт төлбөрийн QR код гарч ирэхгүй удаан уншиж байвал банкны ачаалал ихэссэний улмаас илгээх төлбөрийн хүсэлт саатсантай холбоотой болно. Энэ тохиолдолд захиалгын заасан хугацаандаа багтаан бусад төлбөрийн хэрэгслээс сонгон худалдан авалтаа үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
- Хэрэглэгч та суудал сонгосноос хойш төлбөрөө төлж захиалгаа баталгаажуулан дуусгах хүртэл 10 минутын хугацаа танд олгогдоно. Хэрэв уг хугацаанд багтаан захиалгаа дуусгаж чадаагүй тохиолдолд таны захиалга автоматаар цуцлагдан сонгогдсон суудлууд эргэн идэвхтэй болохыг анхаарна уу. Хэрэглэгч худалдан авах бодлоо өөрчилсөн тохиолдолд бусдад боломж олгохоор гаргасан шийдэл болно.
- 1 хэрэглэгч 2 хүртэлх суудал сагслах боломжтой. Хэрвээ 2-оос илүү суудал таны сагсанд орсон тохиолдолд сүүлийн сагсалсан суудлууд автоматаар цуцлагдах болохыг анхаарна уу.
- Хэрэглэгчдийн хандалт хэт ихэссэн тохиолдолд сайт удаашрах, саатах магадлалтай. Ийм тохиолдол гарвал бидний зүгээс яаралтай арга хэмжээ авч хамтран ажиллана.
- Нэвтрэх үйлдэл хийхэд баталгаажуулах мессэж ирэхгүй удах нь олон хэрэглэгч зэрэг нэвтрэх үйлдэл хийснээр оператор компаниудад ачаалал үүссэнтэй холбоотой болно.
- Захиалгын хугацаа дууссанаас хойш төлбөр төлсөн тохиолдолд захиалга амжилтгүй болно. Таны төлсөн төлбөрийг ажлын 2 хоногт буцаан олгох тул хэрэглэгч та захиалгын хугацаандаа багтаан төлбөрөө хийгээрэй.
- Хэрэв та сагсалсан суудлаа устгавал дахин сонгож сагслах боломжтой. Энэ хугацаанд тухайн суудлыг өөр хэрэглэгч захиалах боломжтой болохыг анхаарна уу.
- Зарим төлбөр тооцоо, банкны систем төлбөр төлсөн мэдээллийг хүлээн авч, хариу мэдээлэл систем руу илгээх явцад ачаалал үүсэж, амжилттай төлбөр төлөгдсөн мэдээлэл ирэхгүй байх тохиолдол гарч болзошгүй тул тухайн үед бусад банк болон төлбөрийн хэрэгслүүдээс сонгож захиалгаа баталгаажуулаарай. Давхар хийгдсэн төлбөрийг ажлын 2 хоногт багтаан буцаан олгох боломжтой.
- Уг тасалбар захиалах заавартай сайтар уншиж танилцан захиалгаа хийгээрэй.
- Баталгаажсан захиалгын тасалбарыг буцаах, солих боломжгүйг анхаарна уу.