Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төлөөлөгчид, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгч, зөвлөх компанийн төлөөлөгчид өчигдөр авто замын зарим асуудлаар хуралдав.
Уулзалтын үеэр Дарханы замын бүтээн байгуулалтын зөвлөх компанийн зүгээс “Аль нэг гүйцэтгэгч компани төлбөр удаашралтай байна гэсэн албан бичиг, мэдэгдэл ирээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу санхүүжилтийн гүйцэтгэлээ сар бүр танилцуулах ёстой ч зарим компани гурав, дөрвөн сард нэг өгдөг дутагдал бий. Ажлын зургийг зөвлөх компанийн зүгээс шалгаж, тухай бүрд баталгаажуулсан” болохыг хэлэв.
Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа.
Багцуудын ажлын гүйцэтгэл:
Багц 1 – 96.6%
Багц 2 – 41.3%
Багц 3 – 98%
Багц 4 – 27%
Багц 5 – 99%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байгаа аж.