Туул голд бүрэн тунгаагаагүй усыг их хэмжээгээр нийлүүлж байжээ

2022-06-28 17:301min0
us1

Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй MV-007712 тусгай зөвшөөрөлтэй “Бүрдэл майнинг” ХХК нь уурхайн ухлагын талбайн шүүрлийн усыг шавхан зайлуулахдаа бүрэн тунгаалгүй Туул голд нийлүүлж байсныг Туул голын сав газрын захиргааны хяналт шалгалтын ажлын хэсэг зогсоож холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын хамгаалалтын бүсэд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох орон нутагтай гэрээ байгуулаагүй бичил уурхай эрхлэгч ААНБ хууль бус үйл ажиллагаа явуулж байсанг шалган тогтоож холбогдох байгууллагад шилжүүллээ.

 

Эх сурвалж: 24tsag.mn 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй