Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд , аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилтын бүсээс 45 иргэний амь нас, 50 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 8 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хөдөлгөөнт завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж, голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 6185 иргэнд хүргэж /том хүн-4331, хүүхэд-1854/, ногоон бүсээс 718 автомашин холдуулан, 2337 ширхэг сэрэмжлүүлэг тарааж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэдийн гол дагуу зорчих хөдөлгөөн ихсэж, голын усны ослын эрсдэл нэмэгдэж байна.
Иймд иргэд
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.