6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.
Цаашид нутгийн зарим хэсгээр түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байгаа тул тухайн хугацаанд орсон хур борооны хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.