Гэр бүлдээ нэгдэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс/БНХАУ/ руу зорчих хүсэлтэй Хятад улсын иргэншилтэй иргэний эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон албан ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй Монгол Улсын иргэдийн бүртгэлийг хийж байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.
Уг бүртгэлийн асуудлаар Консулын газрын 51-262419 дугаарын утсаар болон dep10-11@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтой байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-нээс “МИАТ” компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу “Аэромонголиа” компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргаад байна.