НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015, Боловсролын менежментийн тогтолцооны ISO21001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлж, 2021 онд үндэсний тохирлын үнэлгээний байгууллагаар баталгаажуулан гэрчилгээ авсан билээ. Үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсны үндсэн дээр 2022 онд ХБНГУ-ын хөндлөнгийн хараат бус DAkkS-ийн итгэмжлэлтэй UniCert баталгаажуулалтын байгууллагын аудитад орж, амжилттай хамгаалан гэрчилгээгээ гардан авлаа. Тус аудит нь Монгол Германы тохирлын үнэлгээний байгууллагууд хооронд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээнд хийсэн анхны тохиолдол юм.
Мөн ХБНГУ-ын тохирлын үнэлгээний байгууллагаар нэгдсэн менежментийн тогтолцооны ISO9001:2015, ISO21001:2018 стандартаар баталгаажсан анхны байгууллага, төрийн байгууллагын дэргэдэх сургалтын анхны байгууллага болов. Түүнчлэн Монголын боловсролын систем Германы боловсролын системтэй нийцсэн анхны тохиолдол гэдгээрээ онцлог, чухал үйл явдал боллоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР