БНАСАУ-ын Пёньян хотноо 32 дахь удаагийн Олон улсын Хаврын найрамдлын урлагийн наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Тэгвэл энэхүү урлагийн наадамд Морин хуурын чуулга амжилттай оролцож, алт, мөнгөн цом хүртжээ.
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён О Сын Хо Улсын Филармонид өөрийн биеэр хүрэлцэн ирж байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөлд алт, мөнгөн цом болон дипломуудыг албан ёсоор гардуулан өгсөн байна.