2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “MN-25” телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурал хийх үедээ хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэсэн байдаг.
Тус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу Танхайрах:
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
5.3 дугаар зүйл буюу Хүний биед халдах:
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3 comments
удирддаг бйгууллага гэж бн уу Энэ хоёрыг болиулаа нэг нэгнийгээ гэмтээх нь
Tulaanii urlagiin l managment shdee tsaanaas zoriud teguuldegiin uhernuudee
Хужаануудаа дийлэхгүй байж юу вэ