Төрийн албан хаагч нь чиг үүргийн хүрээнд албаны шугамаар харилцахдаа заавал албаны цахим шуудан буюу и-мейлийг ашиглах үүргийг хүлээдэг. Иргэдээс ирж байгаа гомдолтой холбогдуулан энэ төрлийн гомдлыг бид Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд авч эхэллээ.
Энэ жилийн 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн албан хаагч нь иргэн, хувийн хэвшлээс хувийн и-мэйл хаягаар мэдээлэл авах, хувийн и-мэйл хаягаар харилцахыг хориглосон болно.