БНСУ-ын СӨҮЛ хотноо болох Олон Улсын хөгжөөн дэмжигчдийн нээлттэй тэмцээнд насан хүрээгүй хүүхдүүдийг харгалзах хүнгүй явуулсан гэв үү

2022-06-03 21:311min0
285447333_10158498721221835_3458707542285623029_n

Насанд хүрээгүй хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцохоор багшгүй явсан тухай Hunnu.mn сайт мэдээлсэн байна. Уг мэдээлэлд “Улс орноо төлөөлж олон улсын тэмцээнд орохоор болсон насанд хүрээгүй хүүхдүүдийг “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” ба багштай нь яагаад явуулаагүй вэ?

Энэ сарын 6,7-ний өдрүүдэд БНСУ-ын СӨҮЛ хотноо Олон Улсын хөгжөөн дэмжигчдийн нээлттэй тэмцээн болох аж. Энэхүү тэмцээнд Монгол Улсын төлөөлөн оролцохоор болсон бүжигчин хүүхдүүд “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” -гүйгээр Солонгос руу нисчээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ бүжгийн багшид нь даатгаад “”Итгэмжлэл” хийж өгөөд Солонгосын виз мэдүүлсэн гэнэ. Гэтэл хүүхдүүдийн виз гарсан хэрнээ багшийн виз гараагүй юм байна.

Хан- Уул дүүргийн соёлын ордоны дэргэдэх “Сүүн гэгээ” хамтлагийн удирдагч багш, МУСТА Б. Батдэлгэр хүүхдүүдээ “эзэнгүй” шахуу явуулсандаа санаа зовж, яагаад виз гараагүйг лавлахад “Бүр хар дарах байсан” гэж “сүрдүүлжээ”.

Өнөөдөр хүүхдүүд Солонгос руу ниссэн бөгөөд багш нь явж чадаагүй үлдсэнд эцэг, эхчүүд гомдолтой байна” гэжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй