Л.Буянтогтох: Өнөөдрөөс сургуулиудын гадаах биеийн тамир, тоглоомын талбайг нээлттэй байлгах захирамж гарч байгаа

2022-06-02 12:221min0
sur

Нийслэлийн 41 дүгээр сургуулийн ажилтан сагсан бөмбөгийн тоглоомын талбайд тоглож байсан хүүхдүүдийг загнаж, хөөж гаргаад, хаалгаа цоожилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтох Ikon.mn сайтад мэдээлэл өгчээ. Тэрбээр “Сургуулийн хашаан дахь спортын талбай, барилга байгууламж нь тухайн сургуулийн өмч байдаг. Энэ утгаараа сургуулиуд өөрийн эзэмшлийн ногоон байгууламж зэргээ хамгаалж зарим тохиолдолд зуны амралтын үеэр сургуулийн хашаагаа түгжих зэрэг асуудал байдаг.

Гэхдээ зургаадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 20-н хүртэл бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдрөөс гарч байгаа” хэмээн мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй