Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, “Хүндэт иргэн” шагналыг гардууллаа.
“Бундан”, “Хязгаараас чинад”, “Зүрх мартахгүй” төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа ажээ.