Баянхонгор аймгийн хэмжээнд жил бүрийн тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгний өдрийг хүртэл Сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдөр“ болгох аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Өнгөрсөн онд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил 103 бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осол гэмтэл, эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол буурахгүй байгаа тул гарч буй осол гэмтэл, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулж таслан зогсоох зорилгоор дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.
Автомашин болон тээврийн хэрэгсэлгүй өдрүүдэд аймаг, сумын төв зам болон төв зам руу орсон чиглэлүүдэд 08:00-18:00 цаг хүртэл зорчих автомашин тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тухайн өдөр хамгаалалтын болон нэмэлт тэмдэг, тэмдэглэгээг төв замд байрлуулах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулан, олон нийтийн аюулгуй байдлыг хангаж ажиллах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ