Нийслэлд Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Тодруулбал Улсын Их Дэлгүүрийн/УИД/ зүүн урд талын уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замын асфальт бетон хучилтыг хийж дуусган, замын хөдөлгөөнийг нээжээ.
Уг замын хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-ны орой хааж засварын ажлыг гүйцэтгэж байсан юм.
Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд авто замын 17,749 ам метр талбайн хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажил хийгдэж байна.