Европын эрүүл мэндийн салбарынхан сармагчны цэцэг өвчин хэмээх ховор төрлийн халдвар гэнэт тархсан асуудлаар судалгаа хийж эхэлжээ.
Энэ долоо хоногийн эхээр Их Британи улсад 4 тохиолдол гарсан байна. Ийнхүү нийт халдвар авсан хүний 7 болсныг The Independent хэвлэл мэдээлжээ.
Португал улсад сармагчны цэцэг өвчний 20 сэжигтэй тохилдол гарсны 5 нь батлагдсан. Халдвар авсан хүмүүс нь бүгд Лиссабон дүүрэг болон Тежугийн хөндийгөөр амьдардаг эрчүүд байжээ. Испанийн эрүүл мэндийн салбарынхан нийслэлд 8 тохиолдлыг судалж байна. Эрүүл мнэдийн албанаас нь энэ өвчнийг агаар дуслын замаар дамждаг хэмээн мэдээлж байгаа бловч энэ удаад “биологийн шингэн солилцсон”-оос болсон байж болзошгүй гэж үзжээ.
“Мадридад сармагчны цэцэг өвчний сэжигтэй 8 тохиолдол гарсан нь бүгд ижил хүйстэн эрчүүд байсан. Тэдний бие сайн байгаа ч эмнэлэгт удаан эмчлүүлэх шаардлагатай” гэж Испанийн албан тушаалтан ярьжээ.
Сонирхолтой нь, Британид халдвар авсан 7 хүний 4 нь гей буюу бисексуал гэнэ.” Эндээс харахад өвчин сексийн танилцах сүлжээгээр дамжиж байна уу даа гэсэн хардлага төрүүлж байна” хэмээн Британийн эрүүл мэндийн агентлагийн халдвар өвчин, тархвар судлаач Матео Прохазка мэдэгджээ.
«Энэ онолыг сүүлийн 4 тохиолдлын 2 нь нэг хавьтагчтай байсан гэсэн баримт баталж буй » хэмээжээ.
Вирус үрийн шингэнд байна уу гэдгийг тогтоохын тулд цаашид судлах шаардлагатай. Үүний дараа үнэхээр бэлгийн замаар халдварласан уу гэдгийг хэлж болно » гэжээ.
Испанийн Эрүүл мэндийн яам эрүүл ахуйн түгшүүр зарлаж, дэгдэлт гарахаас сэргийлэхийг уриалж байна. Харин Португалд байдлыг үндэсний түвшинд ажиглаж, Европын байгууллагуудтай мэдээлэл солилцож байгаа.
Сармагчны цэцэг өвчний эхний шинж тэмдэг нь халуурах, толгой, булчин өвдөх, тунгалгийн зангилаа томрох, ядрах, чичрүүдэс хүрэх. Цаашид өвчтөн дээр нүүрээр нь, дараа нь гар, хөл, бэлэг эрхтэн зэрэг биеийн бусад хэсгээр нь тууралт гарч эхэлдэг байна. Вирусийн эм байдаггүй бөгөөд халдвар авсан хүн хэдэн долоо хоногийн дараа эдгэрдэг. АНУ-д мөн энэ өвчин илэрсэн. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Засгийн газар салхин цэцгийн 13 сая вакцин захиалсан аж.
Эх сурвалж: Eadaily
1 comment
Sarmagchin shaadag gesen vgvv