Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Нийтийн хөл бөмбөг” төслийн хүрээн дэх “UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлджээ.