Коронавируст халдварын буюу цар тахлын хүндрэлтэй үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оныг дуустал төрөөс дааж, иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гарган хэрэгжүүлж байв.
Зөвхөн айл өрхийн цахилгаан хэрэглээний хөнгөлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлсэн. Тэгэхээр иргэд ирэх зургаадугаар сараас цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхгүй.