Пажеро” клуб, Монголын Автомастеруудын холбоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2022-05-08 14:091min0
279045574_3101905856729747_8213883542605596428_n

2022 оны 05 сарын 06 Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас ”Байгалиа бүтээе” аяныг санаачлан, өрнүүлж байгаа билээ. Тус аянд Монголын авто мастеруудын холбоо болон ”Пажеро” клуб нэгдлээ. Аяны хүрээнд авто спортын тамирчид Туул голыг цэвэрлэж, гал унтраах зэрэг сайн дурын ажилд идэвхийлэн оролцох аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тус клуб нэгдсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Монголын Автомастеруудын холбоо, “Пажеро” клуб нэгдэн, мод тарьжээ. “Ой мод” арга хэмжээнд Гавьяат тамирчин Д.Болдбаатар, Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг “Мастер кросс” уралдааны 30 удаагийн аварга, спортын мастер Л.Ариунболд, “Пажеро” клубын тэргүүн Н.Болор нарын авто спортын тамирчин, сонирхогчид оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй