Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 34 ХК-ийн 302,151 ширхэг хувьцааг 104,310,715 төгрөгөөр арилжив. 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 3 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Гурил тэжээл Булган” (GTJ+14.44%), “Монголын цахилгаан холбоо” (MCH +11.01%) болон “Хай би ойл” (HBO +5.73%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол “Монгол нэхмэл” (MNH -6.76%), “Тандэм инвэст ББСБ” (VIK -5.00%) болон “Монгол Базальт” (MBW -4.37%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,397 ширхэг нэгж эрхийг 28,793,954 төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс -0.86 хувиар буурч, 36,667.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,542,276,615 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн