Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчид учирсан эрсдэлийг бууруулах, хуваалцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм.
Тус тэтгэмжийг www.e-Mongolia.mn болон www.ndaatgal.mn-ээр хүсэлт гаргаж ажлын 7 хоногт шийдвэрлүүлэн авах боломжтой боллоо.
Ажилгүйдлийн тэтгэмжийг дараах байдлаар бодож олгодог.
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%