Улаанбаатарт дархлаажуулалтын 40 цэг ажиллана

2022-05-04 10:041min0
covid-19-pourquoi-les-jeunes-ne-sont-pas-vaccines-en-premier
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 13, II тунд 22, III тунд 83, IV тунд 60, нийт 178 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын

I тунгийн хамралт 75.2 хувь,
II тунгийн хамралт 72.1 хувь,
III тунгийн хамралт 54 хувь,
нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,802 (77.4 хувь), 16-17 насны 27,100 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэгт 40 багийн 147 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй