Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтыг (ЭЕШ) зургаадугаар сарын сүүлийн 10 хоногт хийхээр төлөвлөж байгаа.
Сурагчдын зүгээс ЭЕШ-д бэлтгэхдээ ямар суваг, веб хуудас ашиглах боломжтой талаар зөвлөх багш Б.Уламбаяр мэдээлэл өгөв. Тэрбээр “Боловсролын харилцаанд оролцож байгаа талуудын нэгдмэл үйл ажиллагаа маш чухал. Багш нарын зүгээс шалгалттай хамааралтай мэдээ, мэдээллийг хүргэдэг ч давхар эцэг эхийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм. Мөн ЭЕШ-д бэлтгэхдээ дараах веб сувгуудыг ашиглахыг сурагчдад зөвлөж байна.
- www.stat.eec.mn (өмнөх жилүүдийн бүх даалгавар, материал багтсан)
- www.myfuture.mn (мэргэжил сонголтод туслах зорилготой)
Тухайлбал, миний мөрөөдөл гэх веб нь хэрхэн яаж өөрийгөө таних вэ, мэргэжил сонголтоо яаж хийх гэх мэтчилэн арга аргачлалыг тусгасан байдаг гэдгийг онцолсон юм. Мөн Боловсролын үнэлгээний төвийн фэйсбүүк хуудсаар дамжуулан цаг үеийн мэдээлэл авах боломжтой.