“Стамбул-2022” ДАШТ-д Монголын эмэгтэй ширэн бээлийтнүүд өрсөлдөнө

2022-05-03 07:301min0
box
Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд Туркийн Стамбул хотод болно.

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд Туркийн Стамбул хотод болно.

Тус тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор

  • 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн,
  • 50 кг-д Б.Мөнгөнсаран,
  • 52 кг-д Л.Алтанцэцэг,
  • 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа,
  • 57 кг-д М.Намуун,
  • 60 кг-д Г.Бадмаараг,
  • 63 кг-д У.Шинэцэцэг,
  • 70 кг-д Э.Эрдэнэтуяа,
  • 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ. Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв.

Ташрамд дуулгахад, Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй