ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс хүүхдүүд сошиал сүлжээ хэрэглэдэг байсан бол ямар нэр ашиглах байсныг асуужээ. Тэрбээр анх гадаад тагнуулын албанд ажиллаж эхлэхдээ “Платов” гэсэн нууц нэр ашигладаг байсан тухайгаа хэлсэн байна. Мөн бага залуудаа турник дээр 17 удаа суниахдаа гэмтэл авснаасаа хойш “хаширсан” гэнэ.
Владимир Пуин өнгөрсөн долоо хоногт “Хүүхдийн бус яриа” нэртэй телевизийн хөтөлбөрт оролцох үеэр хүүхдүүдийн асуултанд нээлттэй хариулсан нь энэ аж.